n

2012-04-21,

Зааны олс

Нэгэн залуу эр олон зааны хажуугаар өнгөрч яваад гэнэт зогтусан зогслоо. Учир нь тийм том амьтдыг зөвхөн урд хөлөнд нь уясан нарийхан олсоор тушаж байгааг хараад тэр эр гайхаж л дээ. Ямар ч тор, ямар ч гинжгүйгээр.

хуурай газрын хамгийн том, хүчирхэг амьтан хэзээ л бол хэзээ тэр олсоо таслаад, зугтаачихаж чадах нь мэдээж байв. Гэсэн ч тэр заанууд дуулгавартай нь аргагүй зогсоод л байлаа.

Гайхширсан эр заан сургагч дээр очиж, яагаад тэр аварга, зэрлэг амьтад огтхон ч зугтах оролдлого хийдэггүй талаар асуужээ. Сургагч хариуд нь “Яахав, тэднийг бяцхан тугал байхад нь яг одооных шиг нь хэмжээтэй нарийхан олсоор тушчихдаг юм. Тэднийг том болсон ч, олсныхоо хэмжээг огтхон ч өөрчилдөггүй. Гэсэн ч тугал байхад нь тэр олс өөрийг нь хүлж хүчирдэг байсан болохоор, том заан болсон хойноо ч тэд олсыг дийлэхгүй гэдэгтээ итгээд, зугтах оролдлого хийдэггүй хэрэг” гэж хариулжээ.

Өнөөх эр өмнөхөөсөө ч гайхаж орхив. Өөрсдийнхөө ямар их хүч чадалтай болсныг мэдрэлгүй, багынхаа айдаст одоо хүртэл дарлуулсаар, зугтаж чадахгүй байгаа заанууд түүнд өрөвдөлтэй санагджээ.

Бидний дунд ч, заан шиг хуучин айдсаа даван туулж чаддаггүй хүмүүс олон бий. Нэг л удаа оролдож үзээд бүтэлгүйтчихвэл, дараа нь хийж чадахаар болсон хойноо ч өнөөх зүйлдээ зориг нь хүрэхгүй байх тохиолдол танд бий юу? Зүгээр л “болохгүй юм байна” гэж нэгэнтээ итгэснээсээ болоод, дахиж хэзээ ч оролдож үзээгүй зүйл байгаа юу?

Уналт болгон хичээл. Бид өдөр ирэх тусам өөрсдөө л мэдэлгүй хүчирхэг болж байдаг учраас, амьдралын ширүүн олсыг таслах гэж оролдохоосоо айх хэрэггүй. Өчигдөр чадаагүй гээд та өнөөдөр чадахгүй гэсэн үг биш юм.

Ирэх долоо хоногт танд өөрийгөө тушаад байсан олон олсыг таслахыг хүсье!

бичсэн: сургалтын блог төрөл: зөвөлгөө
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

oiroltsoo ug
Zorilgo oirolsoo ug
бичсэн Зочин цаг: 22:23, 2021-09-10 | Холбоос | |



:-)
 
xaax