n

Бие даалтын бодлого (C түвшин)

2012-04-21,
1. Үйлдлийг гүйцэтгэ.
    3120*34
    4207*34
     3309*34
2. Транспортир ашиглахгүйгээр 90градусын өнцөг үүсгэ. Хэрхэн үүсгэснээ тайлбарла.
3. 5 ширхэг нотны дэвтэр, 6 ш зургийн дэвтэр 6800 төг, 5 ш нотны дэвтэр, 3 ш зургийн дэвтэр 4400 төг бол тус бүр нь ямар үнэтэй вэ?
4. 60 градус, 55 градусын өнцөг зурж ямар өнцөг  болохыг тодорхойл.
5. Гортиг ашиглан 3 см радиустай тойрог зураарай.
6. Х-ийг ол.
   (2774+x):56=82

...
бичсэн: сургалтын блог төрөл: Бие даалт
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Бие даалтын бодлого (худалдаа)

2012-04-11,
1. Батад 1000 төгрөг байв. Тэр 180 төгрөгний үнэтэй жигнэмэг хамгийн олондоо хэдийг авч чадах вэ?
2. Доржид 865 төгрөг байв. Түүнд 240 төг-ний үнэтэй бал 4 ширхэг хэрэгтэй болжээ. Тэр ээжээсээ хэдэн төгрөг нэмж авах хэрэгтэй вэ?
3. Болдод 967 төг байв. Тэр 6 кг лууван аваад 13 төгрөгтэй үлдэв. 1 кг лууван ямар үнэтэй вэ?

бичсэн: сургалтын блог төрөл: Бие даалт
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Бие даалтын бодлого (ажил)

2012-04-11,
1.36 кг өвсийг хонь, үхэр, ямаа, тус тусдаа идвэл хонь 12 цагт, үхэр 9 цагт, ямаа 18 цагт идэж барна. Тэгвэл тэд гурвуулаа энэ өвсийг нэгэн зэрэг идвэл хэдэн цагт идэж барах вэ?
2. Оёдолчид 192 ширхэг ижил загварын цамц оёх ёстой байв. Түүнийг 8 оёдолчин 12 хоногт оёно. 16 хоногт энэ ажлыг дуусгахын тулд хэдэн оёдолчин ажиллах хэрэгтэй вэ?
3. 24 т төмсийг хоёр салаа хамтдаа ажиллаад 4 хоногт хураав. Тэд дан дангаараа ажиллавал нэгдүгээр салаа хоёрдугаар салаанаас 2 дахин бага хугацаанд хураана. Тэгвэл хоёрдугаар салаа хэдэн хоногт 24 т төмсийг хурааж чадах вэ?

...
бичсэн: сургалтын блог төрөл: Бие даалт
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх