n

2012-04-21,

Зааны олс

Нэгэн залуу эр олон зааны хажуугаар өнгөрч яваад гэнэт зогтусан зогслоо. Учир нь тийм том амьтдыг зөвхөн урд хөлөнд нь уясан нарийхан олсоор тушаж байгааг хараад тэр эр гайхаж л дээ. Ямар ч тор, ямар ч гинжгүйгээр.

хуурай газрын хамгийн том, хүчирхэг амьтан хэзээ л бол хэзээ тэр олсоо таслаад, зугтаачихаж чадах нь мэдээж байв. Гэсэн ч тэр заанууд дуулгавартай нь аргагүй зогсоод л байлаа.

Гайхширсан эр заан сургагч дээр очиж, яагаад тэр аварга, зэрлэг амьтад огтхон ч зугтах оролдлого хийдэггүй талаар асуужээ. Сургагч хариуд нь “Яахав, тэднийг бяцхан тугал байхад нь яг одооных ш...

бичсэн: сургалтын блог төрөл: зөвөлгөө
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

oiroltsoo utgatai helts

2012-04-03,
Махаа идэх-  зовох, зүдрэх
үйл тамаа цайх, үйлээ үзэж үсээ тоолох, үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайх, шар махтайгаа хатах, цээжний махаа барах
Нүгэл нүдээ олох
өөдөө хаясан чулуу өөрийн толгойд, муу санаа эзнээ отно, үйл эзнээ олдог, үмхий хүрэн нүхээ олдог, үйл эзнээ дагаж үнээ тугалаа дагадаг, хар санаа хар толгойд, буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ

...
бичсэн: сургалтын блог төрөл: зөвөлгөө
(9) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

titem ug

2012-04-03,

ТИТЭМ ҮГ - Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй!

Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мө...
бичсэн: сургалтын блог төрөл: зөвөлгөө
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хайрт шавь нартаа

2012-01-26,
Хайрт шавь нар минь ээ, багш нь та нартаа зориулж блог нээлээ. Та нар минь багшаасаа хэрэгтэй зүйлээ асуугаарай.
бичсэн: сургалтын блог төрөл: зөвөлгөө
(4) Cэтгэгдэл | мэйлээр илгээх